Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны хувьсгалчдын гудамжнаас Хонхор 6-177/б тоот хүртэл 800 метр хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо. Тус зам нь явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц бүтээн байгуулалт болжээ. Энэхүү зам нь Баянхошууны Хөтөлөөс эхлэн зургаа дугаар бичил хороолол руу холбогдож байгаагаараа онцлог юм. Ингэснээр зурагт руу урууддаг төв замын ачаалал багасах давуу талтай.
Б.Жаргал