Монголбанк өнгөрсөн сард 3.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт металл худалдан авсан мэдээ байна. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш өнгөрсөн сард 162,456.30 төгрөг байв.