Ахлагчийн сургуулийн Хилийн албаны тэнхимийн “Хилийн офицер”, “Хилчин”, дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжлийн дамжааны төгсөлт өчигдөр боллоо. Дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжлээр 67, “Хилийн офицер”, “Хилчин” мэргэжлээр 103 сонсогч Ахлагчийн сургуульд суралцан амжилттай төгссөн байна. Энэ үеэр Ахлагчийн сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалтын хэсгийн ахлагч, дэд хурандаа Н.Батсүх, Дамжааны захирагч-багш, хошууч С.Очирпүрэв нар цэргийн гавьяаны амралтандаа гарч Их сургуулийн одонт тугандаа хүндэтгэл үзүүллээ. Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургууль нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын алба хаагчдыг 24 жилийн хугацаанд тасралтгүй бэлтгэдэг юм.