Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингисийг "Камертон" хамтлагийн тоглолттой холбоотойгоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Түүний оронд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан төслүүдийн орлогчоор ажиллаж буй Ж.Сандагсүрэнг томилохоор болсон. Харин Ж.Сандагсүрэнгийн оронд нийслэлийн Агаарын бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөөмөө ажиллахаар болжээ.