Соёлын яамны, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэмжих сарын уламжлалт “АЛТАН НАМАР- 2021” судалбар зургийн үзэсгэлэн болов. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийнхээ үр шимийг таниулах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой сарын аяны хүрээнд “B Contemporarу Art Gallery”, Монголын урчуудын эвлэл хамтран тус үзэсгэлэнг дөрөв дэх жилдээ зохион байгуулсан энэ. Үзэсгэлэнд нийт 100 уран бүтээлчийн 120 бүтээл ирснээс Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл, Алтан гадас одонт зураач Э.Цолмонбат, соёлын тэргүүний ажилтан У.Батцоожийн судалбар зураг шилдгээр шалгарсан байна.
Б.Жаргал