Уг нь өөрсдийнх нь хэлдгээр “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь хоногийн 24 цагийн турш тасралтгүй, байнгын ажиллагаатай ажиллаж, технологийн горим, ажлын хариуцлага, аюулгүй ажиллагаа, сахилга дэг журам, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлган ЗОГСОХ ЭРХГҮЙ-гээр хариуцлагатайгаар ажиллах ёстой тус үйлдвэр технологийн нөөцгүй болж байгаа, зарим түүхий эд тасарсан гэсэн мэдээлэл байна.
Тухайлбал, феррохром Ф-200 огт нөөцгүй болсон бөгөөд гэрээ хийсэн компани нь нийлүүлэх боломжгүй гэдгээ хэлжээ. Түүнээс гадна карбид кальци дууссан ч нийлүүлэх аж ахуйн нэгж олдохгүй байгаа, Хүхэрт натрийн нөөц дууссан, эмульгатор гэхэд л таван хоногийн л нөөцтэй байгаа юм байна. Зогсолтгүй ажиллах ёстой улсын үйлдвэрийн газар ийн технологийн нөөцгүй болж байгаа эл өдрүүдэд дарга нар нь харин хилийн чинадад зугаалж явна. Тус үйлдвэрийн дэд захирал Ц.Бат-Энх Сербийн Белгарад хотноо болж байгаа Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг ахалж оролцож байгаа бол Ерөнхий захирал Х.Бадамсүрэн Арабын нэгдсэн Эмиратын Дубайг зорьжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр технологийн нөөцгүй болж сандарч байх энэ цагт хариуцах эзэд нь хилийн чинадыг зорьцгоожээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (4)