Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. 5-6-нд нутгийн өмнөд хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд хальтаргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 9-14 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр зарим үед секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говь, талын нутгаар 9-14 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
- УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0-2 градус хүйтэн байна.
- БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.
- ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.1-3 градус хүйтэн байна.