Энэ сард дөрвөн нислэгээр эм эмнэлгийн хэрэгсэл татан авахаар болсон. Тус ажлын хүрээнд өчигдөр нэн шаардлагатай тариур, антибиотик зэрэг эм, эмнэлгийн хэрэгслийн эхний ээлжийг БНСУ-аас татан авчээ. Татан авч буй 19.4 тонн эм эмнэлгийн хэрэгслийн жагсаалтад антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтжээ. Түүнчлэн энэ сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна.
Сэтгэгдэл (1)