Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар маргааш бүх нийтээрээ амарна. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн бөгөөд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, нийтээр амардаг болсон. Иймээс маргааш буюу баасан гаригт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилэхгүй гэж ТЦА-наас мэдээллээ.