Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Сүүлийн 24 цагт халдварын 1279 /Улаанбаатарт 896, орон нутагт 383/ тохиолдол илэрч, 40-80 гаруй насны арван иргэн нас баржээ. Улмаар манай улсад халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1704 боллоо.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 6903
- Хүндэвтэр 5926
- Хүнд 1806
- Нэн хүнд 304 хүн эмчлүүлж байна.
14939 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 3069 нь хүүхэд, 845 нь жирэмсэн эх байна. Гэрийн хяналтад 40641 хүн байгаа юм.