Хөвсгөл нууранд 1985 оны арванхоёрдугаар сард живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг нуурын эрэг дээр амжилттай гаргалаа. Нуурын гүнд 36 жил шигдсэн хөлөг онгоцыг ОБЕГ-ын алба хаагчид өөрийн техник, хүн хүчээр татан гаргаж чадлаа. Эл хөлөг онгоц нь нуурын эргээс 120 метр зайд 12-16 метрийн гүнд живсэн байсан юм. Хөлөг онгоцны урт нь 43.3 метр, өргөн нь 8.4 метр, өндөр нь 5.7 метр бол 309 тонн жинтэй хөлөг онгоц юм.
Б.Жаргал