Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 1182 хүн корнавирусний халдвар авсан нь батлагдлаа. Үүний 783 нь Улаанбаатарт бол 399 нь орон нутагт бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь 11 хүн энэ өвчний улмаас нас барлаа. Орон нутагт Сэлэнгэ аймагт коронавирусний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.