Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байцаагч нар халдвар хамгааллын дэглэм сахиулах чиглэлд хяналт тавин ажилласан юм. Энэ үеэр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Цэнд-Очироос мэдээлэл авлаа.
-Д.Цэнд-Очир: Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар ажилалаа. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газраас холбогдох чиг үүргийн хүрээнд хамтран эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар ажилласан. Бөхчүүд, үзэгчдийн хувьд гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч орууллаа. Үүнд хяналт тавин ажиллалаа. Гуравдугаар тунд хамрагдсан иргэдийг оруулсан, харин хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийг түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч оруулсан. Одоогоор халдварын эерэг тохиолдол илрээгүй. Цаашид урлаг, спортын арга хэмжээнд энэ мэтчлэн хяналт тавин ажиллана.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)