Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний нийт 940 тохиолдол батлагдлаа. Эдгээрээс 583 нь Улаанбаатарт бол 356 нь орон нутагт батлагдсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол нэг бөгөөд харамсалтай нь есөн хүн энэ өвчний улмаас нас барлаа. Сайн мэдээ гэвэл Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорнод, Өвөрхангай, Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.