Улаанбаатар хотод өнөөдөр явуулын тав, суурин 20 цэгт 33 багийн 132 эмч, ажилтан ажиллаж, 3358 иргэнийг дархлаажуулна. Иргэд өөрт ойр байгаа вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Дархлаажуулалтын цэгүүд 10.00-20.00 цаг хүртэл ажиллах юм байна. Өчигдөр нийслэлийн хэмжээнд нэгдүгээр тунд ес, хоёрдугаар тунд 26, нэмэлт тунд 598, нийт 633 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.1 хувь нь нэгдүгээр тунд, 71 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа бол дархлаа сэргээх нэмэлт тунг 21.6 хувь нь тариулжээ.