Нэг. АН-ын М.Тулгатын агсамнал
Их эзний мэндэлсэн өдрөөр Онц их хурлаа зарласан АН-ынхан хуралдаж, намын даргаараа О.Цогтгэрэлийг батламжилсан. Энэ их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон 1318 хүнээс 1258 нь оролцсон гэсэн албан мэдээг АН өгсөн. Тэгвэл нөгөө талд энэ Онц их хуралтай зэрэгцээд С.Эрдэнийн буюу М.Тулгат даргатай АН-ын арваад гишүүн хуулийн төслийн хэлэлцүүлэг хийж байгаагаа сошиал хуудсаар цацав. Хамаг лидерүүд нь О.Цогтгэрэлийн намын хуралд оролцож, үг хэлж, даргыг батламжилсан нь М.Тулгатыг бухимдуулсан уу яасан оройхон өөрийн цахим хуудсаараа нэлээд бүдүүлэг үгсийг намынхаа нөхдөд хаягласан юм.
Хоёр. Асашёорюү Дагвадоржийн хийрхэл
Эзэн Чингисийн мэндэлсэн эл өдөр цахим хуудсаар агсам тавьсан, хийрхсэн дараагийн хүн нь Долгорсүрэнгийн Дагвадорж буюу Асашёорюү. М.Тулгатын агсамнал хал балгүй бухимдал төдий байсан бол Д.Дагвадоржийнх маш ноцтой, бусдын амь насанд заналхийлсэн, хүний амь хөнөөхийг уриалсан байж болзошгүй балмад хийрхэл байлаа. Тэрбээр, балмад постуудаа мөн л удалгүй устгасан боловч нийгмийн сүлжээнд нэгэнт тархаад амжсан байсан юм. Д.Дагвадорж, “Халхууд дөрвөдүүдийг алсан ч яадаг юм” хэмээн өөрийн цахим хуудсаараа бичсэн байсан билээ.
Гурав. Эрүүгийн хуулиас...
86 дугаар зүйл. Үндэсний эв нэгдлийг бусниулах
86.1 Хүмүүсийг үндэс, угсаа,хэл, арьсны өнгө, шашны үзэл номлолоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх зорилгоор ухуулга, сурталчилгаа явуулсан, ялгаварлан гадуурхаж, эрхийг нь шууд буюу шууд бусаар хязгаарласан буюу давуу байдал тогтоосон бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (19)