Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 450 тохиолдол батлагдлаа. Эдгээрээс Улаанбаатарт 366, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь найман хүн нас барлаа. Нийт нас баралт 1744 бол есөн аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Б.Жаргал