“Ярууслын чуулган” яруу найргийн наадмын шилдэг уран бүтээлчид тодорлоо. Анхны шалгаруулалтад 221 оролцогч өрсөлдсөн юм. Энэхүү яруу найргийн наадмын тэргүүн байрт Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, утга зохиолын доктор, Ардын уран зохиолч Д.Урианхай орж, 30 сая төгрөг гардан авлаа. Харин удаах байрт М.Амархүү (15 сая), Г.Барсболд (5 сая) орлоо. Тус уралдааны тусгай байрт Б.Баттулга, Т.Батнасан нар орж, тус бүр 3 сая төгрөгөөр шагнуулжээ.