Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгуулжээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар үзэгч, бөхчүүдээс түвгэвчилсэн шинжилгээ авч, дархлаажуулалтын ажил зохион байгуулсан юм. Дархлаажуулалт хариуцсан халдвар судлаач Г.Ариунбаяртай цөөн хором уулзаж, энэ талаар мэдээлэл авлаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс явуулын дархлаажуулалтын зургаан ажилтан Монгол бөхийн өргөөнд коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунгийн файзер болон Синофарм вакцинд сонголттойгоор хамрууллаа. Мөн бөхийн барилдааны өмнө үзэгч, бөхчүүдээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээ авч Монгол бөхийн өргөө рүү оруулсан.
Б.Жаргал