Олон ажилтантай албан байгууллагууд явуулын багаар дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тунг хийлгэх боломжтойг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тодруулбал, 70 ба түүнээс дээш тооны ажилтантай аж ахуйн нэгжүүд явуулын баг дуудан, байгууллага дээрээ вакцины III тунг хийлгэх боломжтой гэсэн үг юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96652404, 88094611 утсаар лавлана уу.