Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Цагаан нуурын мөс цөмөрсний улмаас “Пронтер” маркийн ачааны автомашинтай иргэд тус нууранд суусан байна. Хоёр зорчигч автомашиныхаа тэвшин дээр байсан бол нэг нь амиа алджээ. Энэ тухай дуудлага арваннэгдүгээр сарын 8-ны 01:58 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд арваннэгдүгээр сарын 8-ны 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г, зорчигч Д нарыг уснаас эсэн мэнд гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна. Харин осолдсон иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, арваннэгдүгээр сарын 8-ны 10:40 цагт нуурын хоёр метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)