Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 950 тохиолдол батлагдлаа. Хоногийн халдварын батлагдсан тохиолдлын 644 нь Улаанбаатарт бол 303 нь орон нутагт бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн тохиолд гурав бөгөөд харамсалтай нь 11 хүн нас барлаа. Орон нутагт Говьсүмбэр, Өвөрхангай, Төв аймагт халдвар нэмэгдэж бүртгэгдээгүй байна.
Б.Жаргал