ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2021 оны 11 сарын 8-12 өдрүүдэд СЭМҮТ-өөс 21 аймаг, 9 дүүргийн сэтгэцийн эмч болон Эрүүл мэндийн газрын сэтгэц хариуцсан мэргэжилтэн нарт Ковид-19 цар тахлын үед эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь хоёр үе шаттай болж байгаа ба эхний ээлжийн сургалтанд төв, зүүн, баруун болон говь, хангайн бүсийн 15 аймгаас эмч, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Сургалтанд оролцсон эмч, мэргэжилтнүүд орон нутагтаа очин цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Б.Жаргал