Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Нийслэлийн есөн дүүрэг, харьяа байгууллагуудын үйлчлэгч нарт “Хүүхдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулжээ. Ковид-19 цар тахлын үед байгууллагын орчны цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, мэдлэг олгох, туршлага солилцох, арга зүй нь дэмжлэг үзүүлэх мэдээллээр хангах хэрэгцээ шаардлага гарч байна. Энэ хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллагын үйлчилгээний ажилчдад, стандарт, норм, нормативыг мөрдөх, ажлын байрны орчны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл сайжруулахад чиглэсэн сургалтыг үйлчлэгч нарт зохион байгууллаа. Тус сургалтад нийт 26 ажилтан, албан хаагч нар хамрагдав.