Ахмад настны тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж мөн оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог юм. Тэгвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн энэ сарын олголтын хуваарийг гаргасныг уншигч танд танилцуулж байна.
Б.Жаргал