Өдөр бүрийн 09:00-11:00 цагийн хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төвд PCR шинжилгээ авч байна. Мөн бусад зургаан цэгт түргэвчилсэн шинжилгээ авч байгаагаас гадна нийслэлд явуулын 41, суурин 41 цэгт дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 41, суурин 41 цэгт 91 багийн 355 эмч, ажилтан ажиллаж, 5918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 09.00-17.00 цаг хүртэл ажиллана.
Шинжилгээ болон дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулъя.