Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний батлагдсан тохиолдол 875 бүртгэгдлээ. Улаанбаатарт 563 бол орон нутагт 312 тохиолдол бүртгэгдэв. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь есөн хүн нас барлаа. Орон нутгаас хамгийн өндөр халдварын тохиолдол Дархан уул аймаг (35)-т бүртгэгдсэн бол Увс аймагт нэг хүн коронавирус тусчээ.