Монгол Улсын Их хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Шүүхийн төсөв 2021 онд 61.1 тэрбум төгрөгөөр буюу 2019 онтой харьцуулахад 10.1 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй батлагдаж байсан бол 2022 онд 81.0 тэрбум төгрөгт хүрч төсөв 58.7 хувиар нэмэгдэж батлагдлаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн багц нийт 81.0 тэрбум төгрөг үүнээс
- - Урсгал зардал 77.0 тэрбум төгрөг
- - Хөрөнгө оруулалтын зардал 4.0 тэрбум төгрөгөөр;
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны төсвийн багц 2,7 тэрбум төгрөг үүнээс
- - Урсгал зардалд 1,7 тэрбум төгрөг
- - Хөрөнгө оруулалтын зардал 1,0 тэрбум төгрөгөөр тус тус батлагдлаа.