Төрийн албаны ерөнхий шалгалтыг аймаг, нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу энэ сарын 15-ны өдрийн 08:00 цагаас орон даяар нэгэн зэрэг эхэлнэ. Аймаг орон нутагт энэ сарын 17-ны өдрийг дуустал, Улаанбаатарт энэ сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд өдрийн таван ээлжээр зохион байгуулах юм байна.
Шалгалтын хуваарьт өдөр хүртэлх хугацаанд өөрийгөө дайчлан Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгэхийг зөвлөлөө. Уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авна.