Казах түмний анх хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилготой “Бүргэдийн баяр” арга хэмжээний товыг зарлалаа. 2000 оноос хойш зохион байгуулж буй тус арга хэмжээг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газарт ирэх сарын 4-5-нд зохион байгуулах юм байна. Энэ үеэр хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчийг шалгаруулах юм.
Б.Жаргал