Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр салбартаа өндөр бүтээл гаргасан зарим хүнийг шагнаж урамшууллаа. Энэ үеэр Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Заяабаатарын Буянэмэхийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Түүний удирдаж буй пауэрлифтингийн спортын баг тамирчид тив, дэлхийн тавцанд өндөр амжилт гаргахын сацуу саяхан болж өндөрлөсөн “Токио-2020” паралимпын наадмаас Э.Содномпилжээ алтан медаль авсан юм. Шагнал нүдээ олсон. Мөн З.Буяннэмэх нь 2012 онд Тайландын Вант улсаас Хонгконг хүрэх онгоцонд амиа золиослоыг завдсан алан хядагчийг барьж саатуулан 216 хүний алтан амийг аварсан гавьяатан юм. Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд хүндтгэн хүлээн авч уулзан талархлын бичиг гардуулж байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)