Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.
Б.Буянтогтох: "Коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38 хувиар буурсан. Үүнийг дагаад маш хүнд хүний тоо 37, хүнд хүний тоо 40, хүндэвтэр хүний тоо 30, хөнгөн хүний тоо 45 хувиар буурлаа. Өдөрт 700 орчим хүн эмнэлэгт шаардлагатай гэсэн ангилалд байсан бол сүүлийн долоо хоногт 120-130 болж буурлаа. Вакцинжуулалтын үр нөлөө гэж харж байна. Халдварын тохиолдлын тоо буурч байгаа тул энэ сарын 15-наас хойш томоохон эмнэлгүүдийн коронавирусний тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөлт хийсэн" хэмээн хэлэв.
Б.Жаргал