Нийслэлийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын явуулын 11, суурин 21 цэг өнөөдөр ажиллаж, 4518 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Дээрх цэгүүдэд 41 багийн 163 эмч, эмнэлгийн ажилтан ажиллах аж. Дархлаажуулалт эхэлснээс хойш Монгол Улсын нийт хүн амын 69.4 хувь нь нэгдүгээр, 65.9 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан байна. Харин сэдээх буюу гуравдугаар тунд 484 980 иргэн хамрагджээ.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.