Энхтайваны гүүр дээр өчигдөр "Багшийн дээд"-с бууж байсан автобус осолдсон. Уг ослын талаар албаны хүнээс тодруулахад "2021 оны 11 дүгээр сарын 12 -ны өдрийн 21 цаг 30 минутад Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэлд шугамаас бууж баазруугаа явж явсан 2009 оны DAEWOO 106 маркийн 1-81 граш дугаартай автобусны дугуйруу сөрөг урсгалаас ирсэн суудлын машин мөргөснөөр энхтайваны гүүрний зүүн урд руу жолоодлогогүй болж замын хажуугийн далан руу орсон.
Жолооч Т нь ГССҮТ-д 103 түргэний тэргээр хүргэгдсэн байдалтай байна. Уг ослын улмаас хүний амь эрсдээгүй. Жолоочийн биеийн байдлын мэдээллийг тогтмол авч байна. Ослын газраас 23 цаг гэхэд автобусыг чирэгчээр чирж журмын хашаанд хийгээд байна. 21.40 цагт 1-081 дугаартай Нийтийн тээврийн хэрэгсэлтэй ауди, тоёота гайяа, тоёота сая маркын тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн. Шалгалтын ажлууд явж байна" гэлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)