Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 988 халдварын тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 680 бол орон нутагт 308 хүн коронавирусний халдвар авчээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь 10 хүн нас барлаа. Орон нутагт Орхон аймагт хамгийн олон (51) бүртгэгдсэн бол Завхан, Говь-Алтай аймагт халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.