Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 491 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 352 тохиодол батлагдсан бол орон нутагт 139 хүн коронавирусний халдвар авсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд харамсалтай нь 10 хүн нас барлаа. Орон нутгаас 10 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.