Германы Бремен хотод латин формейшн бүжгийн ДАШТ ирэх сарын 18-нд болох бөгөөд манай улсаас “Moon Dance” хамтлаг оролцохоор бэлтгэл сургуулилтаа ид хангаж байна. Тэд энэ удаагийн тэмцээнд үндэсний бахархал болсон шонхор шувууг сэдэвлэн үзүүлбэрээ үзүүлэх юм. Тус хамтлагийн уран бүтээлчид шонхор шувуугаар сэдэвлэсэн үзүүлбэрээр олон улсын түвшинд эх орныхоо спорт, урлаг, өв соёл, үндэсний халдашгүй дархан байдлын дархлааг бий болгохыг үндсэн зорилгоо болжээ. Манай баг хоёр жилийн өмнөх тус тэмцээнд “Шонхор” нэртэй үзүүлбэрээр тэргүүн байр эзэлж байв.
Сэтгэгдэл (2)