Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дүүргүүд дэх цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид хамтран зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн хяналт шалгалтыг явуулж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 378 зөрчил илрүүлсний 304 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс 13 согтуу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учрууллаа.
Энэ оны эхний 10 сарын байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа бол 29040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцоод байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)