Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан 753 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 519 бол орон нутагт 234 тохиолдол бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй бол харамсалтай нь 11 хүн нас барлаа. Нийт нас баралт 1826 болж байна. Орон нутгаас зургаан аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.