Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн Лекцийн танхимд 09:00-20:00 цагт цар тахлын эсрэг дархлаажуулалтын явуулын цэг ажиллана. Вакцины дархлаа сэргээх нэмэлт тун буюу III тундаа хамрагдсан оюутнуудыг “Өргөө” кино театрт кино үзэх тасалбараар урамшуулна гэнэ. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу вакцины III тунд хамрагдахдаа вакцины хоёр тунд хамрагдсанаас гурван сарын дараа хамрагдах боломжтой аж.
Б.Жаргал