Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 873 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 549 бол орон нутагт 324 хүн коронавирусний халдвар авчээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол байхгүй бөгөөд харамсалтай нь 10 хүн нас барлаа. Орон нутгаас Булган аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй бол Орхон аймагт хамгийн их (43) халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 9569, гэрийн хяналтанд 21416 хүн байна.