Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакицины нэгдүгээр тунд 79, хоёрдугаар тунд 207, нэмэлт сэргээх тунд 4575, нийт 4861 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт 74.8 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 25.6 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.818 (76.3 хувь), 16-17 насны 26.670 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Б.Жаргал