Цар тахлын улмаас манай улс өмнө нь хийдэг байсан шууд нислэгүүдээ цуцлаад буй. Вакцины бүрэн тунгийн үр нөлөөгөөр бусад улс орнууд бага багаар агаарын хилээ нээж байна.
Тухайлбал, ОХУ манай улстай хийх шууд нислэгээ ирэх сарын 1-нээс сэргээхээр болсон байна. Ингэснээр Улаанбаатар-Москва чиглэлд долоо хоногт гурван удаа, Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Красноярск чиглэлд тус бүр долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх боломжтой болж байгаа юм.
Б.Жаргал