“Комедиан” Б.Амартүвшинд холбогдох хэргийн Шүүх хурал эхэллээ. Шүүх эхлэхийн өмнө түүний байр суурийг сонслоо. Тэрбээр “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэж, өнөөдөр Шүүх хурал болж байна. Энэ даваа гаригт Шүүх хурал болно гэж надад дуулгасан. Уг нь мягмар гаригт зарлагдсан байсан боловч хэргийн материалтай танилцаагүй гэдэг үндэслэлээр өнөөдөр 10:00 цагт болохоор болсон. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан бай би хүндэтгэнэ. Яагаад энэ хэрэг нээгдсэн бэ гэдгийг хэлье. Өнгөрсөн долдугаар сард “Тэвчээр тасарлаа” гэх хөдөлгөөн байгуулагдаад Төв талбай дээр “Плаш Моб” зохион байгуулсан.
Зөрчлийн хуулийн 5.8 болон 5.13 гэдэг заалтаар Гамшгийн тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр 500 мянган төгрөгөөр торгуул, нэг бол 14-30 хоногийн баривчилгаа гэдэг заалт оноох юм байна. Энэ арга хэмжээ зохион байгуулсан Тамираа гээд залууг надтай хамт хариуцагчаар татагдсан. Би хуулиа хүндэтгэнэ. Хамгийн гол нь хэдэн зуун хүн цуглуулсан дарга нарт ч хууль тэгш үйлчлээсэй гэж хүсч байна. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)