Баян-Өлгий аймагт өчигдөр 15:00 цагийн орчимд таван ханатай гэр шатаж нэг хүүхэд нас барсан тухай мэдээллийг тухайн өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга ОБЕГ-т мэдэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 18:00 цагт очиход таван ханатай гэр шатаж уг гал түймэрт найман настай охин өртөж нас барсныг тогтоосон байна.