Монгол Улсад сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдвар авсан 536 тохиолдол батлагдлаа. Улаанбаатарт 339 бол орон нутагт 197 хүн халдвар авсан байна. Зөөвөрлөгдсөн тохиолдол гараагүй бөгөөд харамсалтай нь найман хүн нас барлаа. Одоогоор коронавирусний халдвар авсан нийт иргэдийн 3488 нь хөнгөн, 3985 нь хүндэвтэр, 1102 нь хүнд, 184 нь нэн хүнд байна. Орон нутагт таван аймагт шинээр халдварын тохиолдол батлагдаагүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Б.Жаргал