УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын баталсан "Корновируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих" удирдамжийн хүрээнд нэгдсэн шуурхай штабаас томилогдсон бүлгүүд дархлаажуулалтын цэгүүдээр явж хяналт, шалгалт хийж, зөвлөмж мэдээлэл өглөө. Дархлаажуулалтын байнгын цэгүүдийн ажиллах цагийн хуваарь, хүний нөөцийн хангалт, ажлын ачаалал, ажиллах орчин нөхцөлд байнгын хяналт тавьснаар иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилготой юм.
Б.Жаргал