Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Чингилтэй ууланд "Эрүүл мэндийнхээ төлөө Алхангаа ярилцья" нэгдсэн үйл ажиллагаанд оролцож, дараа нь "Өргөө" амаржих газарт ажиллав.
Өргөө амаржихад өнөөдрийг хүртэл 4d эхо байхгүй байжээ. Сайд С.Энхболд энэ асуудлыг шийдвэрлэж, ирэх долоо хоногт хүлээлгэн өгөхөөр боллоо. Өмнө нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяанд байсан Амаржих газрууд энэ долоо хоногт яамны харьяанд шилжсэн билээ.