Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгуулийн тогтолцооны сураг буюу НАМЫН УДИРДЛАГУУД СУУДАЛ ХУВААРИЛАХ ЗУРАГ

2021-11-24
0
ЖИРГЭХ

ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ СУРАГ

Улс төрийн хүрээнд өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явдлуудаас харахад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь нэгэнт тодорхой болжээ. Нийгмийн захиалга мэтээр улстөрчид тайлбарлаж буй ч энэ нь үнэн хэрэгтээ УИХ-д суудалтай намуудын хүсэл болоод байна. Учир нь, УИХ-д суудалтай гурван намын эрх барих түвшний төлөөллүүд сүүлийн сар гаруйн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах “зайлшгүй” шалтгаануудыг өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж эхэллээ. УИХ-д үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг болгох хэрэгтэй. Үүний тулд тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой” гэсэн. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ам нээх болсон. УИХ-д суудалтай гурав дахь нам болох ХҮН-ын дарга Т.Доржханд уржигдар Үндсэн хуулийн Цэцэд хандан “Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол үрэлгэн төсөв хэзээ ч арилахгүй. Бас сайд нарыг давхар дээлтэй болгох хэрэгтэй” гэсэн хүсэлт гаргасан.

Энэ бүхнээс харахад УИХ-д суудалтай гурван намын ойлголцол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хоёр зүйл дээр огтлолцож байгаа нь харагдана. Эхнийх нь 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч хийж болно” гэсэн заалт.

Энэ заалтаар бидний нэрлэдэгчлэн “давхар дээл”-ийг хязгаарлаж өгсөн. Харин УИХ-д суудалтай намуудын төлөөлөл Засгийн газрын гишүүдийг парламентын дотроос бүрдүүлэхийг санаархаж байгаа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эхний “зайлшгүй” шалтгаан нь болж байна. Энэ удаа давхар дээлийн сайн муугийн тухай түр орхиод дараагийн өөрчлөлтийг илүү дэлгэрэнгүй сонирхоцгооё.

Хоёрдугаарт, УИХ-д суудалтай намууд сонгуулийн системийг өөрчлөх ёстой гэдэг дээр санал нэгдэж байх шиг байна. Ингэхийн тулд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай бөгөөд одоогийн Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийг зөвхөн мажоритар тогтолцоогоор явуулах боломжтой юм. Үндсэн хуулийг тайлбарлах эрхтэй цорын ганц субъект болох Үндсэн хуулийн Цэц “Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэсэн дүгнэлтийг 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гаргасан юм. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, 2016 оны УИХ-ын сонгуулийг явуулахаар төлөвлөж байсан тэр хуульд “УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасныг Үндсэн хуулийн Хориннэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд... шууд.... сонгоно”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан. Яг тэр “Үндсэн хууль зөрчсөн” хуулийг баталсан парламент нь өөрөө хүртэл 48:28 буюу холимог тогтолцоогоор бүрэлдсэн УИХ байсан боловч Цэцэд энэ нь хамаагүй байв. Ингэснээр Монгол Улс УИХ-ын сонгуулиа зөвхөн мажоритар тогтолцоогоор явуулж байх болсон билээ. Харин одоо УИХ-д суудалтай намууд сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ярьж байгаа нь мажоритар тогтолцооны сул тал дэндүү ихийн илрэл буй за. Энэ тогтолцоог халаагүй цагт УИХ-ын гишүүдийн “тойргийн мөнгө”-ийг үгүй хийх боломж бараг байхгүй бөгөөд “үрэлгэн төсөв” тэр хэрээр томорсоор байдаг билээ. Бас ПОП улстөрч төрөн гарах хамгийн таатай хөрс нь сонгуулийн мажоритар тогтолцоо байдаг юм. Тогтолцоог өөрчилж, сонгуулийн пропорциональ элемент оруулж ирэхийн тулд Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шалтгаан байгаа нь дээр дурдсан 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт юм.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулт энэхүү заалтыг өөрчиллөө гэхэд Монгол Улс бүрэн пропорциональ тогтолцоо руу шилжихгүй болов уу. Харин холимог тогтолцоогоор сонгууль явуулж болох үүдийг л нээж өгөх байх.

 

МӨНГӨ ТӨЛСӨН НЬ ТООНООР ОРЖ ИРЭХ ЗУРАГ

Холимог буюу мажоритар, пропорциональ хосолсон холимог тогтолцоог оруулж ирснээр бүх зүйл үлгэрийн мэт сайхан болчихгүй. Пропорциональ тогтолцоонд ч мөн л сул тал байдаг. Үүнийг манай улс үзсэн, туулсан. Сонгуулийн холимог тогтолцоо бол бидний хувьд шинэ юм биш. 2012 оны УИХ-ын сонгууль 48:28 буюу сонгуулийн холимог тогтолцоогоор явагдаж байлаа. Дэлхий дээр холимог тогтолцооны хэд хэдэн хувилбар байдаг боловч манай улсын 2012 онд хэрэглэсэн нь хамгийн түгээмэл нь. Энэ сонгуулиар УИХ-ын 48 гишүүн нь томсгосон мажоритар тогтолцоогоор, 28 нь намд өгсөн саналаар, намын жагсаалтын дагуу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгогдож байсан. Энгийн үгээр тайлбарлахад 26 тойрогт 48 мандатын төлөө томсгосон мажоритар системээр өрсөлдөж, харин 28 суудлыг намуудад авсан саналд нь хувь тэнцүүлж хуваарилсан юм. Саналаа өгсөн сонгогчдын 5 хувийн босго давсан намуудад суудал хуваарилсан бөгөөд УИХ-д анх удаа гурван бүлэг байгуулагдах нөхцөлийг бүрдүүлсэн.

2012 оны УИХ-ын сонгуулийн дүн

Нам, эвсэл

Тойрогт

Намын жагсаалт

Нийт суудлын тоо

Санал

Хувь

Суудал

АН

25

399 194

35.32%

10

31

МАН

16

353 839

31.31%

9

25

МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл

4

252 077

22.31%

7

11

ИЗНН

 

62 310

5.51%

2

2

Бие даагч

3

 

 

 

3

Тайлбар: УИХ-ын анхдугаар чуулганаар 72 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр нэр дэвшигч дээр шүүхийн шийдвэр гарсан, 22, 26 дугаар тойрог буюу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт саналаа өгсөн сонгогчдын 28 хувийн босго даваагүй учраас тус бүр нэг мандат дээр дахин санал хураалт явуулахаар болсон. Хожим жил гаруй үргэлжилсэн маргааны эцэст Өвөрхангай аймгаас Н.Төмөрхүү, С.Чинзориг нар шүүхийн шийдвэрээр хасагдаж Д.Зоригт, Г.Батхүү нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин эхний санал хураалтаар Баянзүрхээс мандатын тоонд багтсан байсан Г.Батзориг дахин санал хураалтаар Д.Арвинд ялагдсан (хоёул МАН-аас нэр дэвшсэн бөгөөд Д.Арвин УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа АН-д элссэн) бол Сонгинохайрханд ч ялгаагүй эхний санал хураалтаар илүү санал авсан АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазарт ялагдсан.

Холимог тогтолцоогоор сонгууль явуулсны үр дүнд ийнхүү тойрогт ганц ч ялалт байгуулаагүй ИЗНН парламентад хоёр суудалтай болсон нь сонгогчдын санал гээгдэхгүй байх нөхцөлийг пропорциональ элемент бүрдүүлдэг нь нотлогдсон. Нөгөөтэйгүүр, гадаадад амьдарч буй иргэд ч УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж бүрдсэн юм. 2012 оны сонгуулиар гэхэд гадаад оронд амьдарч буй Монгол Улсын 2779 иргэн саналаа өгсөн байдаг.

Мөн тухай үеийн АН-ын дарга З.Энхболдын 2016 оны сонгуулийн дараа хийсэн мэдэгдэл анхаарал татдаг. Жижиг 76 тойргоор явагдсан 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй буюу 65 суудалтай болж ялалт байгуулсны дараа тэрээр “АН 2012 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 34 хувийн санал авч УИХ-д олонх болж байсан бол 2016 оны УИХ-ын сонгуульд мөн л нийт сонгогчдын 34 хувийн саналыг авчээ. Бидэнд итгэж саналаа өгдөг сонгогчдын суурь саналын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар 1000 хүртэлх саналын зөрүүгээр ялагдсан манай намын нэр дэвшигчийн тоо 14 байна” гэж мэдэгдсэн байдаг. Харин нийслэлийн АН-ын дарга, Улсын баатар Э.Бат-Үүл 2016 оны сонгуулийн үр дүнг “АН-ын хувьд улс төрийн цунами байлаа” гэж тодотгож байлаа.

Эндээс харахад 2012 онд нийт сонгогчдын 34 хувийн саналыг аваад эрх барьж байсан АН яг адилхан шахуу саналтайгаар 2016 онд “гудамжинд” гарч байжээ. Энэ бол сонгуулийн мажоритар тогтолцооны гажиг. Мөн сонгогдсон гишүүд нь улс орны хөгжлийн бодлого гэхээс илүү ирэх сонгуулиа бодож “тойргоо усалдаг” нь бас л нэг сул тал нь. Гэхдээ эндээс холимог, эсвэл пропорциналь тогтолцоо нь хамгийн сайн гэсэн дүгнэлт хийх нь өрөөсгөл.

УИХ-ын гишүүд - иргэд сонгогчдын харилцаа, хамаарал үгүй болох магадлал өндөр байдаг. Өөрт нь нэр зааж санал өгөөгүй сонгогчдын төлөө ажиллах гишүүнгүй болох сул тал ч байдаг. “Би чуулгандаа хоцордог гэж үү. Би угаасаа хоцордог юм” гэж үл тоох хандлага тойргоос бус жагсаалтаар орж ирсэн гишүүнээс л гарч байсан түүхтэй. Үүнээс илүү сул тал нь мөнгөө төлсөн нь УИХ-д шүүлтүүргүйгээр орж ирэх нөхцөлийг пропорциональ тогтолцоо бүрдүүлдэг.

Сонгогчдын бус намын удирдлагад байгаа хүмүүсийн үзэмжээр парламент бүрэлдэх магадлал өндөр гэсэн үг. 2012 оны УИХ-ын сонгуулиар л гэхэд намуудын дарга нарын үзэмжээр 28 нэр дэвшигчдынх нь жагсаалт гарч байсан. УИХ-д “оймс”-нд хавчуулагдаад хэн дуртай нь ороод ирэх боломжтой. Энэ насандаа иргэдийн дэмжлэгийг авахгүй эрүүгийн гэмт хэрэгтэн ч намын даргатай тохиролцвол УИХ руу ороод ирэх боломжтой гэсэн үг. Нөгөөтэйгүүр, намын жагсаалтын эхний суудлуудаа тэрбум, тэрбумаар нь үнэлж зарах эрсдэлтэй. 2016 онд Хувь тэнцүүлсэн систем нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэцээс гаргахаас өмнө намууд жагсаалтаа эрэмбэлэн үнэлсэн гэсэн мэдээллүүд гарч байв. Жишээлбэл, тухайн үеийн ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, өнөөгийн дарга Т.Доржханд намын жагсаалтын эхний таван суудлыг олон тэрбум төгрөгөөр үнэлсэн гэсэн мэдээллүүд гарч байсан юм. Жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэхэд түүнийг таван тэрбум төгрөг төлөх ёстой хэмээсэн гэдгийг тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил нийгмийн сүлжээгээр дэлгэж байлаа. Өөрөөр хэлбэл, пропорционалийн хамгийн том аюул нь намын удирдлагуудад ойр, эсвэл намын санхүүжүүлэгч нар жагсаалтын эхэнд бичигдэж УИХ-д тооноор орж ирэх боломжийг бүрдүүлдэг.

С.Ононтуул

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (66.181.161.66)
    Ер нь одоогийн залуучууд хэт их амар хялбар байдлаар амьдрах сонирхол нь арай дэндээд байгаа юм шиг санагдах юм. Зүгээр л даатгал нэрээр мөнгө цохичихоод л хэвтэж байх, бүр сүүлдээ койн гээд африкийн ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй нэг омгийн хүрэл зоос шиг юм гаргачихаад тэрийгээ хамгийн өндөр хөгжилтэй улсад очоод үнэн тансаг бүтээгдэхүүн авч болно гэх шахуу юм ярьж дутуухан сэтгэдэг хэдийнхээ гадаад дотоодод махаа зулгааж олсон хэдэн цаасыг нь сэгсэрчихээд сууж бхйх санаатай. Тэрийгээ бас олигтойхон юм болгож чадахгүй байж гадаадын арилжаанд орно ч гэх шиг юм ярьж цааш сэгсрүүлчихээд сууж байх, нэг иймэрхүү бүтэл муутай юм л одоогийн залуус боддог болж дээ
    2021 оны 11 сарын 28 | Хариулах
  • за за (167.160.90.74)
    за за амар юм байна дөө. Юу хийж гийгүүлсэн нь мэдэгдэхгүй нэг гар нэг нам нэртэй төрийн бус байгууллага байгуулаад л төрд гараад суучих юм байна л даа. Он цагийн үүх түүхтэй, Хийсэн бүтээсэн юмтай, ядаж л хийнэ бүтээнэ гэж нэлээн хэдэн жил ярисан, тэр нь бүтсэн бүтээгүйгээрээ ард түмэндээ үнэлэгдэж гарсан гараагүйгээрээ ялгагдаж, гараагүй нь шаралхаж хийнэ бүтээнэ гэж худлаа ч гэсэн ярьж он цагийг элээсэн нь төрдөө сонгогдоно шүү. Арай амар засагт залрах гэж санаархаад байна уу даа. Буруу үлгэрлэл шүү
    2021 оны 11 сарын 27 | Хариулах
  • Иргэн (103.57.94.138)
    УИХ-ын хугацааг 5-н жил болгож, гишүүдийн тоог нэмэхгүйгээр тогтолцоог нь өөрчлөх замаар шинэчлэл хийвэл зүгээр санагдаж байна?!
    2021 оны 11 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    5 цаг 40 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    7 цаг 49 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    15 цаг 46 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК