Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвөөс зүүн урд зүгт есөн километрт орших Гучин багийн “Задгай” гэдэг газар өчигдөр 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс 22:13 цагт цахимаар мэдээлжээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэв.